ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдлагын төлөөлөлтэй уулзалт хийж хоёр байгууллагын хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас Металлургийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор тус сургуулийн 30 оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгоод байна.
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн зүгээс Монгол Улсад инженерийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд бодит хөрөнгө оруулалт хийж, үр дүнтэй ажиллаж байгаад талархал илэрхийлж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д “Талархал” гардууллаа.
Цаашид “Сургалт-Судалгаа-Үйлдвэрлэл” хосолсон хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр санал нэгдэж, ялангуяа металлургийн туршилт судалгааны лабораторийн баазыг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр хамтран төсөл боловсруулж хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.









