2026.04.03-нд ШУТИС-ийн БАКАЛАВР ОЮУТНЫ “ЭРДМИЙН XXV ЧУУЛГАН” зохион байгуулагдаж, ДаТС-иас 3 илтгэл шалгаран хэлцэгдсэн бөгөөд амжилтын буухиагаа ахиулан дараах байдлаар оролцлоо. Үүнд:
Байгалийн ухаан, экологиийн салбар хуралдаанд
Технологийн тэнхимийн профессор Д.Оюунбилэг, Сургалтын мастер А.Сувд-Эрдэнэ нарын удирдсан БМТИ-3 курсийн оюутан О.Мөнхбаатар, Б.Бат-Оргил нарын “Ногоон” бетон гарган авах боломжийн судалгаа илтгэл 3-р байр
Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар хуралдаанд
Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Ж.Каламхасын удирдсан ПХИ-2 курсийн оюутан Ц.Нандинчимэгийн “Оюутны аз жаргалын индекс ба сурлагын чанарын хоорондын хамаарлын судалгаа” 3-р байрт тус тус тус шалгарч, кредитийн урамшуулал авах эрхээр шагнагдав.
Хуралд илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн судлаач-оюутан, удирдсан профессор, багш судлаачдынхаа цаашдын эрдэм судлалын ажилд улам өндөр амжилт хүсье!
Хамтдаа мэдлэг тарьцгаая.
ДаТС-ийн ЭША
2026.04.06





