2024-04-19
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ МЭДЭЭ онцлох мэдээ ЭШ Инновацын холбогдолтой мэдээлэл

СУДЛААЧ оюутны эрдэм шинжилгээний бага хурлын тайлан

2021.03.18-нд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн Бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал, 2021.03.23-нд Доктор, магистр оюутны эрдэм шинжилгээний хурал цахим хэлбэрээр тус тус зохион байгуулагдаж, салбар, тэнхим бүрээс шалгарсан бакалавр оюутны 11 илтгэл, магистр, доктор оюутны 14 илтгэл хэлэлцэгдэв.  Уг хуралд тавигдсан илтгэлүүдийн хувьд олон өөр салбар, мэргэжлээс орсон, сонирхолтой, бидний ахуй амьдрал болоод шинжлэх ухаан, улс орны хөгжлийн асуудлуудыг хөндөж, шийдэл эрэлхийлсэн, практик ач холбогдол бүхий дараах илтгэлүүд шалгарлаа. Үүнд: 

Доктор, магистр оюутны эрдэм шинжилгээний хуралд

1-р байранд  оюутан Б.Сэлэнгэсайхан  “Англи хэлний онлайн сургалтыг боловсронгуй болгох асуудалд”/Удирдагч багш: Б.Сувд-Эрдэнэ/

2-р байранд оюутан С.Батбаатар, М.Ариунжаргал “Цахилгаан түгээх сүлжээнд горимын зохицуулалтаар болон бусад аргаар эрчим хүчний хэмнэлт хийх нь” /Удирдагч багш: Б.Уянгасайхан, Ш.Гантөмөр/

3-р байранд оюутан К.Манарбек “Бүрдэл майнинг” ХХК-ий 35/6 кВ дэд станцын 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын механик даацын тооцоо” /Удирдагч багш: Б.Уянгасайхан, Ш.Гантөмөр/

Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд

1-р байранд  оюутан М.Төгөлдөр “Амины орон сууцыг нарны эрчим хүчээр хангах боломж” /Удирдагч багш Б.Лхагва/

2-р байранд оюутан Ч.Бямбасүрэн Үйлдвэрийн газарт ухаалаг тоолуур суурилуулан эрчим хүчний менежментийг нэвтрүүлэх нь” /Удирдагч багш Ж.Бат-Эрдэнэ/

3-р байранд оюутан: Ө.Уртнасан, Б.Хонгорзул “Чацарганы нэмэлттэй талхны шинж чанарын судалгаа” /Удирдагч багш С.Болортуяа, Н.Болорцэцэг Б.Пүрэвжаргал /

Тусгай байранд оюутан Т.Энхжин “Санхүүгийн үйлчилгээ ба нийгмийн үе шатны онолын хамаарлын шинжилгээ” /Удирдагч багш Л.Тамир/ тус тус шалгаран өндөрлөлөө.

Жил ирэх тутам оюутнуудын судалгааны ажлын чанар, онол, практикийн мэдлэг, оюутнуудын илтгэх болон өөрийгөө илэрхийлэх чадвар сайжирч байгаа нь ажиглагдаж байв. 

СУДЛААЧ оюутны эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэлүүдийн шагналыг жил бүр Судлаач Батмөнх сан ивээн тэтгэдэг уламжлалтай.

Тайлан бичсэн  ЭШИХ /Г.Ганчимэг/

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/