Дархан-Уул аймгийн Засаг даргын 01-А/85 дугаар захирамжаар “Тохилог орчин” сарын аяны хүрээнд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш, ажилчид, оюутнууд нийгмийн хариуцлагыг ухамсарлан идэвх санаачилгатай оролцлоо.
Нийтийн цэвэрлэгээний ажил 2022.04.28-ны өдөр болсон бөгөөд салбар бүрийн төлөөлөл болж 180 оюутан, 20 багш, ажилчид Дархан сумын 15-р багын нутаг дэвсгэрт 3 хэсэгт хуваагдан үерийн шуудуу, эзэнгүй талбай, задгай хур хог хаягдлыг цэвэрлэх, татан зайлуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Цэвэрлэгээний ажилд оролцсон нийт багш, ажилчид, оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж талархал илэрхийлье.
Сургуулийн захиргаа