Магистрын хөтөлбөрт хамрагдсанаар доор дурдсан мэргэжлүүдийг эзэмших боломжтой:
- Боловсролын удирдлагын магистр
- Боловсрол судлалын магистр
ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА, ҮНДСЭН ЗОРИЛГО:
СШУТэнхим нь Боловсролын судлалын магистрын хөтөлбөрийг олон улсын боловсролын салбарын өөрчлөлт, чиг хандлагыг тусган цоо шинэ арга барилаар боловсролын салбарын мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байна. Боловсролын удирдлагын хөтөлбөрийн зорилго нь боловсролын салбар, байгууллагын хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлох, сургалтын байгууллагын үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах чиг үүргүүдийг хэрэгжүүлэх боловсрол судлал, удирдахуйн шинжлэх ухааны цогц мэдлэгтэй, судалгаа шинжилгээн дээр үндэслэн оновчтой шийдвэр гаргах чадвар бүхий, багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Сургалт явуулах хэлбэр
Магистр: /өдөр 1,5-2 жил/
Эзэмших нарийн мэргэжлийн чиглэл
Боловсролын удирдлага
Боловсрол судлал
Мэргэжлийн ур чадвар
Боловсролын удирдлагын хөтөлбөрийн зорилго нь боловсролын салбар, байгууллагын хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлох, сургалтын байгууллагын үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах чиг үүргүүдийг хэрэгжүүлэх боловсрол судлал, удирдахуйн шинжлэх ухааны цогц мэдлэгтэй, судалгаа шинжилгээн дээр үндэслэн оновчтой шийдвэр гаргах чадвар бүхий, багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Та энэ мэргэжлийг эзэмшсэнээр дараах салбарт ажиллах боломжтой
- Сургалтын байгууллагын удирдах ажилтан
- Их дээд сургууль, коллежид багш
- ЕБС, СӨБ-д багш
- Судалгааны байгууллагуудад эрдэм шинжилгээний ажилтан
- Боловсрол, соёлын газар мэргэжилтэн
Багшлах боловсон хүчин
Боловсролын удирдлага, боловсрол судлал хөтөлбөрийг ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд багшлах боловсон хүчний хувьд магистрын хөтөлбөрийн сургалтыг эрхлэн явуулах шаардлага хангасан докторын зэрэгтэй 6 багш хичээл зааж сургалтын үйл ажиллагааг удирдан явуулж байна.
Тэнхимийн эрхлэгч:
Дэд профессор:
Доктор (Ph.D), дэд профессор Д.Баясгалан
Ахлах багш:
Доктор (Ph.D) Г.Цэндмаа
Доктор (Ph.D) Б.Ганболд
Доктор (Ph.D) Э.Оролмаа
Доктор (Ph.D) Х.Хүрэлтогоо