Дархан-Уул аймгийн Онцгой байдлын алба, МУЗН, Дархан-Уул аймгийн БСУГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Өсвөрийн аврагч-2019” уралдаанд ДаТС-ийн ахлах сургуулийн 11а ангийн сурагч Б.Өсөхбаяр, Б.Анар-Эрдэнэ, М.Монголжин,М.Баярмаа, Б.Ариунзаяа, Б.Мөнхсүлд, 10а ангийн сурагч Ц.Буянбат болон чиглүүлэгч багш О.Баярхүүгийн хамтаар амжилттай оролцлоо.
Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 13 сургуулийн ахлах ангийн сурагчид аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой тус тэмцээн нь жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт, хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж үзүүлэх, ур чадвараа сорих, химийн хордолт гэсэн зургаан цэгт гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.
]]>