ШУТИС –ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг, бүс нутагт их сургуулийн жишиг үйлчилгээг үзүүлж буй Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн хамт олон Дархан-Уул аймгийн хэмжээнд 2019 оны 05 сарын 24-ний өдрөөс 11 сарын 01 хүртэл зохион байгуулагдаж буй “Угийн бичгээ хөтөлцгөөе” аяныг талархалтайгаар хүлээн авч, нэгдэн ажиллалаа.
ДаТС-ийн хамт олны дунд явуулсан угийн бичиг хөтлөхтэй холбогдох санал асуулгаар 41,8% нь ураг удам өргөжин тэлснийг тэмдэглэх “Ургийн баяр” хийдэг байна.
ДаТС-ийн Технологийн салбарын эрдэмтэн доктор, профессор Ж.Амгалан нь хуучнаар өөрийн Засагт хан аймгийн Баатар ван хошууны “Оготор ейюншэйбүү” овгийн түүх, домгийг сайтар мэддэг төдийгүй ургаа мэдэж, төрлөө таних үйлсээрээ тодрон, “Угийн бичгээ хөтөлцгөөе” аяны “ДаТС-ийн удам судраа дээдлэгч хүн”-ээр өргөмжлөгдөв.
1990 оноос хойш ДаТС-ийн дэд захирал, доктор Х. Жанчивдоржийн ураг удмынхан болох “Очирхаан бүлийнхэн” жил бүр Улаанбаатар хотноо нэг дор цуглан “Цагаан сарын баяр” тэмдэглэж, ургийн түүхээ ярьж, баяжуулан уламжлуулдаг заншилтай байна.
Аяны хугацаанд тус сургуулийн хамт олон цахим хуудас http://urgiinbichig.mn/ буюу “Угийн бичиг.мон” сайтад зочилж, Соёлын тухай хуулийн 5.3 дахь заалт, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын 4.3.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолын хавсралт “Угийн бичиг хөтлөх журам” зэрэг холбогдох бодлогын баримт бичиг, Монгол хүн бүр овог удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөх үндэсний түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэх нэгдсэн ажлууд болон угийн бичиг хөтлөх аргачлалтай танилцав. Мөн угийн бичгийн үндэсний зөвлөх, багш Ж.Эрхэмсайханыг урьж, “Угийн бичгээ хөтлөх нь” сэдэвт сургалт явууллаа.
Оюутан залуусын дунд өрхийн түүхээ хөтлөн, түүнийг нарийн дагаж мөрддөг түүхэн уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголчуудын ураг удмын уламжлал” сэдэвт АХА тэмцээнийг амжилттай зохион байгууллав.
Удмын хэлхээг бичиглэх үйлсэд гар биеэ зориулан манай сургалтын мастер Д.Энхбаяр, Д.Дуламсүрэн нар энэ жил “Тэнгэрийн хишигтэй Буянгийнхан” ном бичиж, уг бүтээлээ 18 бүлийн 768 хүн оролцсон их ургийн баяр дээр ахан дүүстээ гардуулсан байна.
Буянгийн бүлийн Ургийн баяр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Гөгсөгийн гол”
Угийн бичиг, удмын түүхээ хөтлөхийн ач холбогдолыг ДаТС-ийн хамт олон чухалчлан үзсэн нь
]]>