ШУТИС, ДаТС болон БНГУ-ын Freiberg-ийн Техникийн их сургуулийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа шинжилгээ, туршилтын ажлыг хамтран зохион байгуулах зорилгоор БНГУ-ын Freiberg-ийн Техникийн их сургуулийн профессор, доктор Carsten Drebenstedt, Dipl-Ing Martin Muller нарын 11 судлаач, ШУТИС-ийн Зөвлөх профессор доктор Д.Баярын хамт ДаТС-д 2019.09.17- 2019.09.18-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж Захирлын зөвлөлийн гишүүдтэй хамтын ажиллагааны уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Уг айлчлалын үеэр БНГУ-ын Freiberg-ийн Техникийн их сургууль нь ДаТС-тай хамтран бакалавраар суралцагчид 3+2 хөтөлбөрөөр, магистр, доктор оюутны хувьд оюутан солилцоо хийж сургах, багш нарын хувьд мэргэжлийн чиглэлээр давтан сургах, судалгаа, шинжилгээний ажил хамтарч хийх зэрэг шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх талаар зөвшилцлөө.
Сургуулийн Захиргаа
]]>