БСШУСЯам Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ L2766-MON”-ийн МЭРГЭШЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭ (МҮХ)-г танилцуулах хэлэлцүүлэг 2019 оны 10-р сарын 12 ны 10 цагт ШУТИС-н ДаТС- дээр зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийг БСШУЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн М.Энхээ, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дэд захирал захирал Н.Эрдэнэхүү, МУИС-ийн ШУС-ийн химийн тэнхимийн эрхлэгч Д.Сарангэрэл
нар хүрэлцэн ирж хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгээр Ø Мэргэшлийн үндэсний хүрээний ач холбогдол, Ø Мэргэшлийн үндэсний хүрээг боловсруулах ач холбогдол, Ø Мэргэшлийн үндэсний хүрээ боловсруулах чиглэлээр хийгдсэн ажлууд, Ø Мэргэшлийн үндэсний хүрээ дэмжих багийн хийсэн ажлууд, Ø Мэргэшлийн үндэсний хүрээг шинэчлэх үндэслэл, Ø Мэргэшлийн үндэсний хүрээний элементүүдийн сонголт, Ø Мэргэшлийн үндэсний хүрээний түвшин тодорхойлоход тавигдах шаардлага, Ø Мэргэшлийн үндэсний хүрээний түвшин бүрийн чадамжийн шаардлага оролцогчдод танилцууллаа.Тус хэлэлцүүлэгт Дархан-Уул аймагт сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа ШУТИС, АШУҮИС, ХААИС, Дархан Өргөө политехникийн коллеж сургууль, Дархан-Уул аймаг дахь политехникийн коллеж, Дархан дээд, ХҮИС-ийн Дархан салбар сургуулийн нийт 100 гаруй профессор багш нар оролцлоо.
Сургуулийн захиргаа
Сургалтын алба, номын сан
]]>