Хөдөлмөр, бүтээл ундарсан намрын налгар өдрүүдийг ДаТС-ийн ахлах сургуулийн сурагчид жимс, ногоо болон тариа хураалтын ажилд тусалж өнгөрөөлөө. Тариаланчдад туслах нь ахлах сургуулийн төлөвлөгөөт ажлын нэг бөгөөд энэ нь сурагчдад хөдөлмөрийн үр шимийг хүртээх, бусдын хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгох ач холбогдолтой төдийгүй хамтран ажиллах арга барилд суралцдаг давуу талтай . Сурагчдаа хичээлээс гадуурх үйл ажиллагаанд удирдан оруулсан анги даасан багш нартаа болон нийт сурагчдаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Сургуулийн захиргаа