Энэ жилийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 10-12-р ангийн сурагчид “Үдийн хоол- 2020″- юу идэх вэ? Илчлэг үү? Шим тэжээл үү?” сэдвийн хүрээнд Нийслэлийн найман дүүрэг, 21 аймгийн 119 багийн 600 гаруй сурагчид оролцсон байна. Уралдаанд ирүүлсэн бүх бүтээлүүдийг Үндэсний Статистикийн Хороо болон Монголын Математикийн Багш нарын Академи, МУИС, СЭЗИС, АШУИС, ХААИС, ОТИС, ШУТИС, МИС зэрэг сургуулиудын эрдэмтэн багш нараас бүрдсэн шүүгчдийн комисс 9 шалгуур үзүүлэлтүүдээр шүүж дүгнэсэн ба II шатны шалгаруулалтаар сурагчид өөрсдийн хийсэн бүтээлээ хамгаалж илтгэл хэлэлцүүллээ.
Улсын уралдаанд амжилттай оролцсон ДаТС-ийн ахлах сургуулийн сурагч, багш нартаа амжилт хүсье.
Сургуулийн Захиргаа
]]>