2024-12-27
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

“Дархан хотын хөгжлийн стратеги II’’ Эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлын Техник технологи, дэд бүтцийн салбар хуралдааныг ДаТС амжилттай зохион байгууллаа

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Судалгаа хөгжлийн Эрдмийн академи, Дархан нутаг ТББ хамтран Дархан-Уул аймгийн нийт Их дээд сургуулиудын эрдэмтэн багш нар, судлаач, төрийн ба төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд болон олон нийтийн дунд нээлтэй зарлаж “Дархан хотын хөгжлийн стратеги 2” Эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлыг 2015 оны 04 дүгээр сарын 30, 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрллөө.

Эрдэм шинжилгээний тус арга хэмжээний зорилго нь Дархан-Уул аймгийг Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх, орон нутгийн нөөц бололцоонд түшиглэсэн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх эрдэмтэн судлаач, олон нийтийн санаа санаачлага хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан шинэ мэдээлэл, мэдлэг түгээх, судалгаа шинжилгээний ажлаа танилцуулах таатай нөхцөл бүрдүүлэхэд оршино.

           “Дархан хотын хөгжлийн стратеги II’’ Эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал нь 5 (Төр, нийгмийн бодлого, Хууль эрх зүй, Техник технологи, дэд бүтэц, Байгаль орчин, Эдийн засаг, төсөв санхүү, төсөл хөтөлбөр) салбар хуралдаантайгаар амжиллтай хуралдлаа.

Уг арга хэмжээний Техник технологи, дэд бүтэцийн салбар хуралдаан ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр амжиллтай зохион байгууллагдлаа. Технологийн салбар хуралдаанд нийт 37 судлаач эрдэмтэн судалгааны ажлын үр дүнгээ ирүүлсэнээс 24 илтгэлийг хэлэлцүүлэхээр болж үүнээс 20 илтгэлийг аман хэлбэрээр хэлэлцүүлж, 4 илтгэлийг ханан хэлбэрээр танилцууллаа.

Салбар хуралдааны илтгэлүүдийг ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо, Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Бизнес удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Технологийн салбарын профессор С.Төгс нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүн хэлэлцэж 7 байр шалгаруулав. Үүнд:

  1. Дарханы Дулааны Цахилгаан Станцын хаягдал үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах технологийн судалгаа- доктор (Ph.D), дэд профессор Д. Оюунбилэг
  2. Зохиомол сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны шинж чанарын судалгаа- М.Атарцэцэг
  3. Шөрмөслөг арматуртай шинэ материалаар өндөр даацын дам нуруу үйлдвэрлэх боломжын судалгаа- С.Ууганбаяр
  4. Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, хийн түлш үйлдвэрлэх боломж- М.Базаррагчаа
  5. Найрлага болон арчилгааны төрлөөс хамаарсан гурвалсан пуццолан материалд суурилсан бетоны шинж чанарын судалгаа -доктор (Ph.D) Х.Жанчивдорж
  6. Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгийн бүтээгдэхүүний судалгаа- Ц.Цэндмаа нар 1, 2, 3 дугаар тусгай байруудыг тус тус эзэллээ.

Мөн салбар хуралдааны хамгийн залуу судлаачид Монголын Технологи инновацийн залуу судлаач нийгэмлэгийн шагналыг “Ган туйвангийн илчийн боловсруулалтын горимыг оновчлох нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн Г.Ганчимэгийг шагнаж урамшуулав.

11195312_910894032285957_1894051197_n

Тус хуралд амжилттай оролцож илтгэл хэлэлцүүлсэн судлаач багш нарт батламж гардуулав. Хуралд оролцож илтгэл хэлэлцүүлсэн нийт судлаач нартаа Дархан хотын хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан судалгааны үр дүнгээр баталгаажсан үнэтэй санал, зөвлөмжөө өгсөн явдалд талархсанаа илэрхийлье.

  Та бүхний билгийн мэлмий тань хурц байж, бичгийн үйл тань арвин байх болтугай.]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/