Дарханы их дээд, дунд сургуулиудын англи хэлний багш нарт зориулсан бүтэн өдрийн сургалт-семинарыг манай сургууль дээр АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба мөн Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-ны Бүсийн англи хэлний албаны дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.
Дэвшилтэт, уламжлалт бус заах арга зүй, шүүн тунгаах сэтгэлгээг гадаад хэлний сургалтын орчинд нэвтрүүлэн хэрэглэх боломжийг эрэлхийлсэн сургалт ярилцлагыг АНУ-ын Төрийн департаментын англи хэлний мэргэжилтэнгүүд бидэнтэй өрнүүллээ. Мөн тэд лицей сургуулийн сурагчдын англи хэлний хичээлийн цаг дээр очиж тэдний сургалтын орчинтой танилцсан юм.
Үүнээс гадна ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба нь өөрсдийн тэтгэлэгт хөтөлбөрүүддээ манай сургуулийн англи хэлний зарим багш нарыг хамруулан их боломжийг олгож байсныг захирал Ц.Батбаатар дурдан тэдэнд талархал илэрхийллээ. Үүнд:
-Лицей сургуулийн багш Д.Чулуунтөмөр SUSI-дунд сургуулийн англи хэлний багш нарт зориулсан хөтөлбөрт хамрагдан АНУ-д мэргэжил дээшлүүлж байсан. -Д.Батжаргал багш мэргэжлийн англи хэлний багш нарт зориулсан Орегоны Их сургуулийн онлайн хөтөлбөрт хамрагдан дараа нь Сөүлд Зүүн Азийн мэргэжлийн англи хэлний багш нарын сургалтанд оролцсон.
]]>