2024-04-18
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

ШУТИС-ийн багш нарын спортын 5 төрөлт тэмцээнд ДaТС-ийн баг тамирчид амжилттай оролцлоо.

ШУТИС-ийн багш нарын спортын 5 төрөлт тэмцээн нь жил бүр уламжлал болон 2 үе шаттай явагддаг, ШУТИС-ийн хамт олны эв нэгдэл, бүтээлч хамтын ажиллагааны нэгэн хэлбэр болсон спортын баяр юм.

Энэ жилийн спортын тэмцээнүүдийг Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль байгуулагдсаны 25 жилийн ойг угтсан арга хэмжээнүүдийн хүрээнд анх удаа тус аймагт 2016 оны 1 сарын 11-16-ны хооронд тус сургууль зохион байгуулсан билээ.

ШУТИС-ийн бүрэлдэхүүн 13 сургуулийн 65 багийн 500 гаруй тамирчид оролцож, ур чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн уг арга хэмжээнд ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагууд мөн хүрэлцэн ирж дэмжиж оролцлоо. Тэмцээний нэгдсэн дүнг гарахад БАГийн дүнгээр:

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль – тэргүүн байр, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль – II байр, Эрдэнэтийн Технологийн сургууль – III байрыг тус тус эзэллээ.

Спортын төрөл тус бүрээр шалгаруулахад:

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ төрөлд багаараа 2-р байр, мөнгөн медаль – Я.Зэнээмэдэр, Т. Оюунцэцэг, Х. Мөнхбаяр, Д. Баясгалан, Д.Даш-Очир

ШАТРЫН төрөлд багаараа 3-р байр, хүрэл медаль – С.Галбадрах, Л.Тамир, С.Батболд, П.Оюунцэцэг, Б.Түмэнбаяр

ГАР БӨМБӨГИЙН төрөлд эрэгтэй баг тамирчид 1-р байр, алтан медаль – Х. Мөнхбаяр, С.Саруулболд, Ц.Батбаатар, Ж. Бат-Эрдэнэ, Б. Батсайхан, Р. Баяртөгс, Ч.Сугаррагчаа, С. Отгонсүрэн,

ГАР БӨМБӨГИЙН төрөлд эмэгтэй баг тамирчид 3-р байр, хүрэл медаль – Л.Оюунчимэг, Т.Оюунцэцэг, Д.Сарантуяа, Б.Чимэдцэрэн, Г.Гэрэлмаа, Х.Хишигжаргал, Д.Цэрэннадмид, Д.Дашдаваа

Ганцаарчилсан төрлөөр: Ширээний теннисний төрлөөр Я.Зэнээмэдэр 1-р байр, шатар С.Галбадрах 2-р байр, байр тус тус эзэлсэн ба гар бөмбөгийн төрөлд Х.Мөнхбаяр ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор шалгарлаа.

Тэмцээнд оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье! Сургуулийн захиргаа, Багшийн хөгжлийн төв

IMG_2270 IMG_2281 IMG_2244 IMG_2253

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/