2015-2016 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулиас 172 бакалавр, 14 магистр, 32 мэргэжлийн диплом, ШУТИС-ийн “ОНЦЛОХ ДИПЛОМ”-той 3 оюутан тус тус төгсөж диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.
Эрдмийн баярын үйл ажиллагааны үеэр 1 оюутан Нийгмийн ардчилал Монголын Залуучуудын холбооны дээд шагнал “Эрдмийн од”, 6 оюутан Дарханы Оюутны холбооны “Хүндэт оюутан” тэмдгээр, онцлох дипломтой төгссөн 3 оюутан ДаТС-ийн Төгсөгчдийн Холбооны нэрэмжит шагналаар тус тус шагнагдлаа. Нийт төгсөгчдөд баяр хүргэж оюутан залуусыг төлөөлж магистр Д.Эрдэнэбат, Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газрын орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, 2015-2016 оны хичээлийн жилд Австрали Улсын Засгийн Газрын тэтгэлгээр Мельбрун хотын La Trobe-ийн Их Сургуульд магистрийн зэрэг хамгаалсан англи хэлний багш Д.Чулуунтөмөр, Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D) Ганболд, Батмөнх сангийн дарга доктор (Ph.D) Ж.Амгалан нар хүндэтгэл үзүүлэн үг хэллээ.
…Зорьж байгаа амьдралаа бүтээж чадах эсэх нь
таны эзэмшсэн мэргэжлийн мэдлэг, чадварын
чанар чансаанаас шууд хамаарна.
ДаТС-ын захиргаа, Эрдмийн Зөвлөл
]]>