Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтан хамт олны эвсэг, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх, авьяастнуудаа тодруулж, алжаалаа тайлах зорилгоор тус сургуулийн захиргаанаас санаачилсан “Урлагийн бага наадам” 2016.01.22, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж тус сургуулийн бүх багш, ажилтан, ажилчид оролцож авьяас билгээ сорилоо.
Бага наадамд
-Технологийн салбар, -Инженерчлэлийн салбар, -Суурь шинжлэх ухааны тэнхим, -Захиргаа, сургалтын алба, номын сан, -Санхүү, үйлчилгээний алба гэсэн 5 баг оролцсоноос
-Тэргүүн байранд – “Санхүү, үйлчилгээний алба”, -Удаах байранд – Суурь шинжлэх ухааны тэнхим, -3-р байранд – Технологийн салбар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Авьяаслаг баг хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.
Сургуулийн захиргаа
]]>