Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн 25 жилийн ойд зориулсан “ЭРҮҮЛ ХҮНС-2016” сэдэвт улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2016 оны 5-р сарын 06-ны өдөр Технологийн салбарын профессор, багш нар зохион байгуулав.
Хуралд дараахь их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, компаниуд оролцлоо. Үүнд:
- ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль
- Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
- МУБИС, Математик Байгалийн Ухааны Сургууль
- Технологийн Дээд Сургууль
- Ургамал Газар Тариалан Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
- Дархан-Уул аймаг Мэргэжлийн Хяналтын Газар
- Дархан-Уул аймаг Стандарт Хэмжил Зүйн Газар
- Улаанбаатар хот “Галтай” ХХК
- Улаанбаатар хот “Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төв”
- Улаанбаатар “БОБС” ХХК
Хуралд “Эрүүл хүнс тулгамдсан асуудлууд” сэдвээр ДаТС-ийн Технологийн салбарын профессор Ө.Гантогоо /Ph.D, дэд проф/, “Хүнсний ногоогоор баяжуулсан шар сүүний ундаа үйлдвэрлэх технологийн судалгаа” сэдвээр Р.Цэцэгмаа /Ph.D/, ШУТИС-ийн ҮТС-ийн багш Г.Солонго /Ph.D/ “The effect of crosslinking on mechanical Properties and solubility of the PVA/LA polymer filmsм” сэдвээр, МУБИС-ийн багш Ү.Пүрэвжав “Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх бин – 5 бэлдмэлийн бүрэлдэхүүн ургамалуудын DPPH чөлөөт радикал дарангуйлах идэвхийн судалгаа” сэдвээр, “Гидропоник орчинд навчит шанцайн сорт шалгаруулах судалгааны дүн” сэдвээр УГТЭШХ-ийн П.Алтантуяа зэрэг илтгэгчид 16 илтгэл хэлэлцүүлэв.
Мөн Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Мах сервис ХХК”, “Шим ХХК”, “Дархан Хүнс ХХК”, “Дархан Чек ХХК”, “Улаанбаатар гурил ХХК” зэрэг хүнсний үйлдвэрүүдийн үзэсгэлэн худалдаа болон багш нар бүтээлээрээ үзэсгэлэн зохион байгууллаа.
Хурлын үйл ажиллагааг дүгнэн хэлэлцүүлэг зохион байгуулж сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болон хүнс үйлдвэрлэгчдийн түншлэлийг сайжруулж, олон талаар өргөжүүлж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Технологийн салбарын Хүнсний профессор багш нар
]]>