2024-05-08
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

CDIO сургалтын аргыг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд-2016 сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хоёрдугаар хурал амжилттай болж өндөрлөлөө.

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимээс зохион байгуулсан “CDIO СУРГАЛТЫН АРГЫГ НЭВТРҮҮЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. СDIO сургалтын дэвшилтэт аргыг инженерийн боловсролд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж, тулгамдаж буй асуудлуудыг асуудлуудыг хөндөж, харилцан туршлага солилцсон, санал дэвшүүлсэн, хэлэлцүүлэг өрнүүлсэн хурал боллоо. Суурь шинжлэх ухааны тэнхимийн хамт олон энэхүү хурлыг жил бүр уламжлал болгон явуулахаас гадна, цаашид өргөн цар хүрээг хамарсан олон улсын хэмжээний хурал болгох зорилт тавин ажиллаж байна.

Хурал 2016 оны 5 сарын 14 ны өдрийн 9:00-17:00 цаг үргэлжлэсэн. Хурлыг нээж ДаТС-ийн захирал Дэд профессор Ц.Батбаатар (Ph.D), ерөнхий зохион байгуулагч Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч профессор М.Гонгор (Ph.D) нар үг хэлж, дэд профессор У.Мөнхцэцэг (Ph.D) хурлыг удирдан явууллаа. Нийт 21 илтгэл хэлэлцэгдэж, 5 илтгэл постер хэлбэрээр дэлгэгдсэн. Хурлын эмхэтгэлийг хэвлэн гаргаж өгүүлэл хэвлүүлсэн судлаачдад олгосон.

Мөн хурлыг нээж ШУТИС-ҮТСургуулийн дэд профессор, ДБШТ-ийн CDIO боловсролын зөвлөх Т.Амаржаргалан (Ph.D) 2 дахь жилдээ урилгаар илтгэл хэлэлцүүллээ.

Энэ удаагийн хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Б.Батжаргал даргатай Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ий хамт олон ажилласан.

Суурь шинжлэх ухааны тэнхимийн хамт олны зүгээс бидний эхлүүлсэн ажлыг дэмжиж ажилладаг ДаТС-ийн Захирал дэд профессор Ц.Батбаатар (Ph.D), Дэд захирал Я.Батцэцэг (Ph.D), ЭНБД дэд профессор Д.Баясгалан (Ph.D); ШУТИС-ҮТСургуулийн дэд профессор, ДБШТ-ийн CDIO боловсролын зөвлөх Т.Амаржаргалан (Ph.D); энэ удаагийн хурлыг ивээн тэтгэсэн Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ий хамт олон; хурлыг урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаач, профессор багш нартаа болон бидний ажилд тусласан ДаТС-ийн оюутны зөвлөлийнхөндөө талархал илэрхийлж цаашдын ажил үйлст нь амжилт хүсье. IMG_5965 IMG_5969 IMG_5974 IMG_5996 IMG_6008 IMG_6021 IMG_6027 IMG_6048 IMG_60552233

Хурлаар хэлэлцэгдсэн илтгэлүүдийг доорх холбоосоор орж үзнэ үү.
  1. Амаржаргалан (Ph.D) ШУТИС-ҮТС. “Инженерийн  боловсролын CDIO системийг нэвтрүүлэх  үйл ажиллагааны хэрэгжилтийн хэлэлцүүлэг
  2. Я.Батцэцэг (Ph.D) ШУТИС-ДаТС. “CDIO-стандартыг нэвтрүүлэх явцад тулгарч буй зарим асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломжийн судалгаа”
  3. М.Гонгор (Ph.D) ШУТИС-ДаТС. “Сургалтын хөтөлбөрийн уялдаа, залгамж, цогц чанар, интеграцийн тухайд”
  4. Р.Төрбат (Ph.D), Ж.Балжинням (Ph.D), А.Түвшинбаяр, ШУТИС-Е НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ. “Виртуал лабораторийн бүтцийн шинжилгээ
  5. Б.Энхцэцэг (Ph.D) ШУТИС-ЭРДЭНЭТ ТС. “СDIO сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулах туршлага судалсан нь”
  6. Р.Төрбат (Ph.D), А.Түвшинбаяр, ШУТИС-Е НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ. “Виртуал лабораторийн бүтэц
  7. Ж.Даваадулам (Ph.D) МУИС-Математикийн хүрээлэн. “Хувь судлаачийн чансааг үнэлэх тоон индексүүд”
  8. Б.Ууганбаяр (Ph.D) ШУТИС-ХШУС. “МТС-ийн Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөр /CDIO/т зааж буй математикийн хичээлийн зарим шинэчлэл, зарим үр дүн
  9. У.Мөнхцэцэг (Ph.D) ШУТИС-ДаТС. “БАГААР АЖИЛЛАХ хэлбэрээр зохион байгуулсан хичээлээр оюутны мэдлэг чадварыг үнэлэх нь”
  10. Б.Сувд-Эрдэнэ, Д.Баясгалан (Ph.D) ШУТИС-ДаТС. “Багаар хичээл зохион байгуулах арга зүйгээр багшийн заах аргын ур чадварыг хөгжүүлэх боломж”
  11. Ш.Батцэнгэл СЭЗДС-СУТ, Ш.Үүрцайх СЭЗДС-ХМСТ. “Оюутны гарц үр дүнгийн үнэлгээг боловсронгуй болгох нь”
  12. С.Одцэцэг ШУТИС-ДаТС. “Инженерийн математик сургалтад matlab программыг заах арга зүйн зарим асуудалд”
  13. М.Дэлгэрмаа ШУТИС-ДаТС. “CDIO”-г хэрэгжүүлж байгаа гадаадын их дээд сургуулиудын чиг хандлагууд
  14. Р.Чойсүрэн (Ph.D), М.Энхцэцэг ШУТИС-ХШУС. “Цахим анги, сан, бие даалтын ажлын тухай”

ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захиргаа Суурь шинжлэх ухааны тэнхимийн хамт олон 2016.05.16

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/