2016-2017 оны элсэгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулав. Тэмцээнд нийт 12 багц 19 мэргэжлийн эрэгтэй 14 эмэгтэй 3 баг оролцсон. Тэмцээн 2016.09.16-17-ний өдрүүдэд ДаТС-ийн спорт зааланд зохион байгуулагдлаа. 2016.09.16-ний 15:00 цагаас Оюутны Зөвлөлийн Дарга Э.Билгүүн нээж үг хэлсэнээр тэмцээн эхэлж, 2016.09.17-ний оройн 20:30 минутанд финалийн тоглолт дуусч 21:30 цагаас шагнал гардуулах хаалтын үйл ажиллагаа болж өндөрлөв.
Эрэгтэй баг тамирчдаас
I-р байр: ЦС-2 II-р байр: УУАТИ-1 III-р байр: Менежмент-1 ангиуд
Эмэгтэй баг тамирчдаас I-р байр: БИ-1 ангиуд тус тус шалгарлаа.
Тэмцээнийг МЕТИ-4 курсын оюутан Т.Гандэлгэр шүүн явуулсан. Тэмцээн нь ямар нэг хэрэг зөрчилгүй амжиллтай болж өндөрлөв.
Оюутны Зөвлөл 2016 он
]]>