2016 оны “Дэлхийн стандартын ажилтны өдөр”, болон “Дэлхийн чанарын өдөр”-т зориулан “СТАНДАРТ ИТГЭЛ ТӨРҮҮЛНЭ” сэдвийн хүрээнд Дархан-Уул аймгийн Стандарт хэмжил зүйн газар, Дархан дулааны сүлжээ ТӨХК, ДаТС-ийн Инженерчлэлийн салбартай хамтран зохион байгуулсан ЭШОПБХурлыг 2016.11.04-ний өдөр ДаТС-ын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлын үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Стандарт хэмжил зүйн газрын хамт олон, Дархан дулааны сүлжээ ТӨХК-ний төлөөллүүд, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ний Хэмжүүр, тоолуурын лабораторийн албаны ажилчид, УБ хотын МЭЙЖҮРМЭНТ ХХК-ний төлөөллүүд болон Дулааны цахилгаан станц, Цахилгаан систем мэргэжлийн багш, оюутнууд оролцлоо.
ДаТС-ын ЭНБ-ийн дарга доктор, дэд профессор Д.Баясгалан хурлын үйл ажиллагааг нээж үг хэлэв.
Энэхүү хуралд зочин илтгэл 1, үндсэн илтгэл 8, оюутны илтгэл 4 оролцсон. Мөн эссэ бичлэгийн уралдаан зохион байгууллаа. Үүнээс багш, албан хаагчдын илтгэлээс:
1-р байр: Л.Оюунчимэг, Г.Нэмэхбаяр нарын “ДаДЦС ТӨХК-ны БКЗ-75-39фб зуухнаас гарч байгаа утааны хийн найрлагын хэмжилт, стандарт” сэдэвт илтгэл
2-р байр: Х.Мөнхбаяр, Л.Оюунчимэг нарын “Орон сууцны барилгын хаших хийцийн дулааны алдагдлын судалгаа” сэдэвт илтгэл
3-р байр: Б.Сэлэнгэ, Э.Сүхбат, Н.Түмэнцэцэг нарын “Дархан-Уул аймгийн дулааны эрчим хүч хэрэглэгчдийн тоолууржилтын өнөөгийн байдал, ач холбогдол, цаашид авах арга хэмжээ” сэдэвт илтгэл тус тус байр эзэллээ.
Оюутан суралцагчдын илтгэлээс дараах байдлаар байр эзэллээ. Үүнд:1-р байр: УУЦТТА-4 ангийн О.Баярчимэг, КПХ-4 ангийн Э.Цэнгэл нарын “Микроконтроллёрт суурилсан олон үйлдэлт хэмжих хэрэгслийн судалгаа” сэдэвт илтгэл. Удирдагч багш: Ч.Алтантүрүү, А.Балжинням
2-р байр: УУЦТТА-4 ангийн Н.Өлзийбаяр, “Робот техник хөгжүүлэх” клубын “Микроконтроллёрт суурилсан температур хэмжих хэрэгслийн судалгаа” сэдэвт илтгэл. Удирдагч багш: Б.Лхагва
3-р байр: ДЦС-4 ангийн Ж.Цэвээндоржийн “Хүрээлэн буй орчны бохирдол” сэдэвт илтгэл. Удирдагч багш: Х.Мөнхбаяр
Эссэ бичлэгийн уралдаанд:1-р байр: ДЦС-3 ангийн Ч.Батболдын “Хэмжил зүйн өнөөдөр ба ирээдүй” сэдэвт эссэ,
2-р байр: ЦС-3 ангийн Т.Идэрийн “Дэлхийн хэмжээс” сэдэвт эссэ тус тус шалгарлаа.
Хурлын үйл ажиллагаанд зориулж Дархан-Уул аймгийн Стандарт хэмжил зүйн газарт ашиглагдаж байгаа эталон хэмжих хэрэгслүүд, ДСЦТС ХК-ний Хэмжүүр, тоолуурын лабораторийн албанд ашиглагдаж байгаа цахилгааны эталон хэмжих хэрэгслүүдээр үзэсгэлэн гаргалаа.
Хурлын зохион байгуулагчид:Ж.Бат-Эрдэнэ /магистр, ахлах багш/ Л.Оюунчимэг /магистр, багш/ Н.Түмэнцэцэг /Стандарт, хэмжил зүйн ахлах мэргэжилтэн, улсын шалгагч/ Ч.Бат-Эрдэнэ /ДДС ТӨХК-ний ерөнхий инженер/ Т.Сумъяа /магистр, багш/ Х.Мөнхбаяр /магистр, багш/
]]>