Оюутны техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээнүүдийн нэг болох “Ардуино” микроконтроллёр хөгжүүлэх 48 цагийн сургалтыг “IoT төслийн баг”, “Робот техник хөгжүүлэх клуб”-тэй хамтран 2016 оны 10-р сарын 10-наас 11-р сарын 2- ныг хооронд зохион байгууллаа.
Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Компьютер програм хангамж, Машин үйлдвэрлэлийн технологи, Цахилгаан систем, Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженерийн ангийн оюутнуудаас бүрдсэн нийт 42 оюутан сургалтад хамрагдсан.
Сургалтад хамрагдсан оюутнуудын дунд бүтээлийн уралдаан зохион байгуулж, уралдаанд 24 оюутан оролцсоноос дараах оюутнууд:
I байр
Э.Цэнгэл КПХ-IV, О.Баярчимэг УУЦТТА-IV
II байр
М.Төмөрсүх КПХ-IV , Г.Буян-Ундрах УУЦТТА-IV Г.Энхбилгүүн КПХ-III, С.Валют КПХ-III – II байр
III байр
Б.Оюунчимэг КПХ-III, Н.Сэргэлэнбат ЦС-III Г.Билгүүн МҮТ-III, У.Баярмагнай МҮТ–III байр тус тус эзэлж үнэ бүхий зүйлээр шагнуулсан.
Сургалт зохион байгуулсан: Ч.Алтантүрүү, Б.Лхагва, А.Балжинням
Сургалт зохион байгуулахад тусалцаа үзүүлсэн IoT төслийн багийн ахлагч Чой Сонг Ги, Сургуулийн захиргаа болон Инженерчлэлийн салбарын хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье.
Тус сургалт нь цаашид ЕБС, МСҮТ болон Үйлдвэрийн инженер техникийн ажилтан нарт зориулан үргэлжлэн явагдах болно.
]]>