2016.11.11-ны 15.00 цагт ДаТС-ийн Эрдмийн зөвлөл санаачлан судалгааны өгөгдөлд боловсруулалт хийх Smart PLS програм дээр ажиллах зарчмыг танилцуулах зорилго бүхий “Чанарын судалгааны арга зүй” сургалт зохион байгуулав. Сургалтад 20-иод багш, ажилтан хамрагдаж, багш М.Дэлгэрмаа Э.Итгэлсайхан нар SMART PLS програмын мөн чанарыг жишээгээр тайлбарлаж, уг програмын тусламжтай судалгааны өгөгдлөө хэрхэн бэлдэж боловсруулах, уг өгөгдлийн үр дүнгийн шинжилгээг хэрхэн олон хувилбартайгаар хийх, замын шинжилгээг хийх арга, гарган авсан үр дүнг хэрхэн тайлбарлах, оновчтой хувилбараа сонгох, уг үр дүнгээ ямар ямар аргаар экспортолж эрдэм, шинжилгээний өгүүлэлдээ оруулах талаар мэдээлэл өгч, дадлага ажил удирдан хийлгэлээ.
Эрдмийн Зөвлөл
]]>