ДаТС-ийн Лицей сургуулийн сурагчид “Students for service” төслийн 2 удаагийн шалгаруулалтад амжилттай оролцон шалгарч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах ажлыг АНУ-ын Элчин Сайдын Яамны санхүүжилтээр эхлүүлэхээр боллоо. Төслийн хүрээнд багийн гишүүд өөрсдөө дохионы хэл суралцаад зогсохгүй, сурах хүсэлтэй хүмүүст зориулсан гар утасны програм хийхээр зорилт тавин ажиллаж байна. Төслийн хугацаанд суралцагчид сурсан дохионы хэл болон төсөл бичих туршлагаасаа үеийн нөхөдтэйгөө хуваалцах үйл ажиллагаануудыг шат дараалан явуулах юм. Төслийн багийн гишүүддээ болон удирдсан багш Д.Чулуунтөмөр, Морган Томас нартаа ажлын амжилт хүсье.
]]>
МЭДЭЭ
онцлох мэдээ
ДаТС-ийн Лицей сургуулийн сурагчид “Students for service” төслийн 2 удаагийн шалгаруулалтад амжилттай оролцлоо.
- 2016-11-23
- 368 Views