Нийтлэг үндэслэл
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, АХБ-ны санхүүжилттэй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”, Монголын их, дээд сургуулиудын консерциум, Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран зохион байгуулж буй “Үр дүнд суурилсан боловсрол” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 12-р сарын 02-нд БСШУСЯ-ны 401 тоот өрөөнд зохион байгуулна.
Зорилго:
Дээд боловсролын хөтөлбөрийн чанарын шинэчлэл хийх, олон улсын боловсролын арга зүйн стандартыг судлан үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа их, дээд сургуулиудын туршлагыг судлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдээлэл түгээх, боловсролын инновацийг хэрэгжүүлэх талаар судалгааны ажлаа танилцуулах нөхцөл бүрдүүлэхэд оршино.
Хэлэлцэх сэдвүүдийн чиглэл:
- Олон улсын боловсролын арга зүйн стандартуудын тухай ерөнхий ойлголт
- Харилцан уялдаатай хичээлүүд бүхий сургалтын нэгдмэл төлөвлөгөө боловсруулах арга зүй, туршилт
- Дадлага, туршлага олгох идэвхтэй сургалтын арга зүй
- Хөтөлбөрийн болон сургалтын явцын үнэлгээ хийх арга зүй, үнэлгээний хэлбэр
- Багшлах боловсон хүчний заах, суралцах, үнэлэх арга зүйн чадамжийг сайжруулах үйл ажиллагаа
- Хувь хүний төлөвшил болон нийгмийн харилцааны ур чадварыг хөгжүүлэх
- Сургалтын орчныг хөгжүүлэх нөхцөл, боломж, туршлага
Илтгэлд тавигдах шаардлага
Илтгэх хугацаа 15 минут байна. Илтгэлийн материал “Үр дүнд суурилсан боловсрол” бүтээлийн эмхтгэлд хэвлэгдэнэ. Илтгэлийг файл хэлбэрээр 2016 оны 11-р сарын 25-ны өдрийг дуустал cdio@mecss.gov.mn майл хаягаар ирүүлнэ үү.
Илтгэлийг .ppt өргөтгөлтэй файлаар, ханан илтгэлийг 180×80 см харьцаатай хөлтэй самбарт байрлуулахаар хэвлэж бэлтгэж үзүүлнэ.
Өгүүллийг дараах
https:/www.ieee.org/publications_standards/publications/authors/author_templates.html хаягаар орон Template and Instructions on How to Create Your Paper (DOC, 506 КВ) Файлын загвараар бэлтгэнэ.
Шилдэг 1 илтгэл шалгаруулж, урамшуулна.
Илтгэл хүлээн авах цахим хаяг: cdio@mecss.gov.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mecss.gov.mn хаяг болон
99055056 утсаар авч болно.
Зохион байгуулагчид
]]>