ДаТС-ийн захиргааны санаачлагаар 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр МНСК-ын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга, ШУТНС-ийн мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг нарыг урьж “Олон улсын судалгааны платформуудын ашиглалт ба хэрэглээг үр дүнтэй болгох нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтын хүрээнд МНСК-ын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга “Springerlink платформ”, “Research 4 life санаачлага /Scopus/”, Zotero, Readcube, Mendeley номзүйн програм хангамжууд; ШУТНС-ийн мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг “ШУТТНС сургалт судалгааны орчин болох нь” сэдвээр тус тус танилцуулга, мэдээлэл хийн, дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны бүтээлүүдтэй хэрхэн танилцаж, хайлт хийх, ашиглах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхэд анхаарах зүйлүүдийн талаар зөвлөгөө өглөө.
Сургалтад ДаТС-ийн 50 гаруй профессор багш, судлаач, номын санч-мэдээллийн ажилтнууд хамрагдлаа.
Мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг ДаТС-ийн номын сангийн үйл ажиллагаатай танилцан, номын санч-мэдээллийн ажилтнуудад сургалт явуулж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Сургуулийн Захиргаа
]]>