ШУТИС, World Edupia Pathway компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын их сургуулиудын бакалавр, магистрантур, докторантурт ШУТИС-ийн залуу багш, төгсөгч, суралцагч оюутныг “Магистр, докторантурын тэтгэлэгт хөтөлбөр”, “Оюутан солилцооны хөтөлбөр”-т тэтгэлэгтэйгээр суралцах боломж нээгдлээ.
- БНСУ-д магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр
- Хими
- Химийн инженер
- Микро-организм
- Физик
- Хот төлөвлөлт /цэцэрлэгжүүлэлт/
- Хүрээлэн буй орчны инженер
- Хүнсний инженер
- Цахилгааны инженер
- Электроникийн инженер
- Мэдээлэл холбоо
- Радио холбоо
- Робот хэмжилт
- Хагас дамжуулагч
- Компьютер
- Компьютерийн инженер
- Автын инженер
- Мехатроник
- Цахилгаан, электроник, холбоо
- Компьютерын инженер
- Дизайны инженерчлэл
- Барилгын инженер
- Эрчим хүч шинэ материал химийн инженер
- ШУТИС-ийн 4-р курсийн оюутан байх. Төгсөгчийн хувьд төгсөөд 2 жилээс хэтрээгүй байх. Мэргэжлээрээ ажиллаж буй бол хязгаарлалт байхгүй.
- Бакалаврын мэргэжил магистрын мэргэжилтэй адил байх.
- Үнэлгээний голч дүн 3.2-оос дээш байх.
- Анкет (Гадаад хэлний институт / I-421 тоотоос авах)
- Дүнгийн хуудас
- Суралцах төлөвлөгөө (Study plan)
- Өөрийн танилцуулга (CV)
- Диплом эсвэл төгсөх нь үнэн болох сургуулийн тодорхойлолт
- Профессор багшийн тодорхойлолт (Recommendation Letter)
БНСУ-ын Боловсролын яамны тэтгэлэг 1 улиралд 3600.000-6600.000 вон, удирдагч багшаас өгөх амьжиргааны тэтгэлэг хэрэгжиж буй төслөөс хамаарч өөр өөр байна.
Жич: Материалыг тухайн сургуулийн магистр, доктор оюутан авахаар захиалсан удирдагч багш руу явуулж, удирдагч багш сонгон шалгаруулалт хийх бөгөөд сонгогдсон оюутан ГХИ-д 4 сарын хугацаатай солонгос хэлний бэлтгэлд сууж, шаардлагатай тохиолдолд 7, 8 дугаар сард БНСУ-д үргэлжлүүлэн хэлний бэлтгэлд суусны дараа 9 сараас үндсэн мэргэжлээр сурна. ГХИ-д сурах хэлний сургалтын төлбөр:
Анхан шат /TOPIK 1, 2/ 160цаг – 800 000 төгрөг Дунд шат /TOPIK 3, 4/ 160цаг – 800 000 төгрөг Бүртгэл: 2017 оны 2 сарын 15 хүртэл- Оюутан солилцооны хөтөлбөр
- ШУТИС-ийн оюутан байх.
- Үнэлгээний голч дүн 2.8-аас дээш байх.
- (CV)
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Дүнгийн хуудас
- Сургуулийн тодорхойлолт
- Суралцах төлөвлөгөө (Study plan)
- Профессор багшийн тодорхойлолт (Recommendation Letter)
Жич: Материалыг тухайн сургуулийн гадаад харилцааны албанд явуулж тухайн оюутныг сургах салбар тэнхим сонгон шалгаруулалт хийх бөгөөд сонгогдсон оюутан ГХИ-д 4 сарын хугацаатай солонгос хэлний бэлтгэлд сууж, 7, 8 дугаар сард БНСУ-д үргэлжлүүлэн хэлний бэлтгэлд суусны дараа 9 сараас үндсэн мэргэжлээр сурна. ГХИ-д сурах хэлний сургалтын төлбөр сарын 400000 төг, БНСУ-д суралцах хэлний сургалтын төлбөр үнэгүй.
Холбогдох хаяг: Гадаад хэлний институт (I-421 тоот)
11-321974, 88064063 /М.Нямдолгор/
99049940 /Н.Мэнд/
]]>