2017 оны 1-р сарын 17-20 өдрүүдэд Дархан-Уул аймгийн ИХ дээд сургуулийн судлаач багш нарын дунд “CDIO системийг инженерийн боловсролд нэвтрүүлэх нь” сургалтыг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
Сургалтын үйл ажиллагааг “Харилцан уялдаатай хичээлүүд бүхий нийлмэл сургалтын төлөвлөгөө боловсруулах нь” дэд профессор, доктор (Ph.D) Д.Ариунболор (ШУТИС, ҮТС-ийн дэд захирал), доктор (Ph.D) Я.Батцэцэг (ШУТИС, ДаТС-ийн дэд захирал), профессор, доктор (Ph.D) Д.Оюун (ШУТИС, ГУУС), “Сургах шинэ бүтээгдэхүүн болон системийг сэтгэж, зохион бүтээх” Ж.Мөнгөн (ХААИС-д Экологижсон технологи, машины менежментийн профессорын багт судлаач багш), “Идэвхитэй сургалтын арга зүй” П.Ууганбаяр ШУТИС, Мэдээлэл холбоо технологийн сургуулийн Холбооны салбарын багш”, “Хичээлийн болон хөтөлбөрийн үнэлгээ” Профессор, Доктор (Ph.D) Н. Галиймаа (ШУТИС-ийн ХУС), Профессор, доктор (Ph.D) Д.Болормаа (МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль) нар сургалтыг удирдан явууллаа. Сургалтад ШУТИС, ДаТС-иас 45 багш, ХААИС-ийн харъяа АЭБС-иас 9 багш, АШУҮИС-иас 2 багш, Мандах бүртгэл Дээд сургуулиас 10 багш буюу нийт 61 багшид сертификат олгов. Сургалтад хамрагдсан багш нар сурсан мэдсэн зүйлээ өөрсдийнхөө сургалтын үйл ажиллагаандаа туршин хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Сургалтаас хүлээгдэж байгаа үр дүн:
- Багш бүр идвэхитэй сургалтын арга зүйг сургалтандаа хэрэглэх;
- 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдах “Дээд боловсролын сургалтанд дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн бага хуралд туршилтын үр дүнгээ хэлэлцэх.