ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн Бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 03 дугаар сар 15-ны өдөр явагдаж, салбаруудаас шалгарсан 19 илтгэл хэлцэгдэн, дараах илтгэлүүд шалгарав. Үүнд:
Шилдгийн шилдгээр БМТИ-4 ангийн оюутан Б.Зоригтсайхан, Э.Чинзориг нарын “Геополимер бетоны механик шинж чанарын судалгаа” сэдэвт илтгэл /удирдагч док (Ph.D) дэд профессор Д.Оюунбилэг/шалгарч ДаТС-ийг Төгсөгчдийн Холбооны ГранПри шагнал хүртэв.
I байранд доктор (Ph.D) Х.Жанчивдоржийн удирдсан Г.Нанжид, О.Пүрэвдорж, С.Золжаргал /ИБҮБИ-3/ нарын “Ус шүүрүүлэгчтэй бетоны оновчтой найрлагын судалгаа” илтгэл
II байранд Технологийн салбарын багш Н.Оргилсайханы удирдсан Н.Энхжаргал, Х.Бямбажаргал, Ц.Загир /БМТИ-4/, Г.Бямбадаваа /БМТИ-3/ нарын “Вааран эдлэлийн тохиромжтой найрлага тодорхойлох технологийн судалгаа” илтгэл
III байранд Инженерчлэлийн салбарын багш Ч.Сугаррагчаа, А.Балжинням нарын удирдсан О.Баярчимэг /УУЦТТА-4/-ийн “Машин тоног төхөөрөмжийн ашиглалтын үлдэгдэл нөөцийг тодорхойлох” илтгэл
Тусгай байранд доктор (Ph.D), дэд проф Д.Оюунбилэгийн удирдсан Э.Чинзориг, Б.Зоригтсайхан / БМТИ-4/ нарын “Үнсэн нэмэлттэй портландцементийн физик механик шинж чанарын судалгаа” илтгэл
Тусгай байранд Инженерчлэлийн салбарын багш Д.Цэрэннадмидын удирдсан Ш.Сонинбилэг, Г.Долгор /ЦС-4/ нарын “Трансформаторын энергийн алдагдлыг бууруулах судалгаа” илтгэл тус тус шалгардлаа.
Дээрх илтгэлүүдийн шагналыг ДаТС-ийн Захиргаа, Төгсөгчдийн Холбоо, “Судлаач Батмөнх сан” ивээн тэтгэлээ.
Хурлын шүүгчээр:
Захирал Ц.Батбаатар /Док (Ph.D), дэд проф/
ЭНБДарга Д.Баясгалан /Док (Ph.D), дэд проф/
Дэд захирал Я.Батцэцэг /Док (Ph.D)/
Технологийн салбарын эрхлэгч Ж.Амгалан /Док (Ph.D), дэд проф/
Инженерчлэлийн салбарын эрхлэгч Ч.Ганзориг /Док (Ph.D), дэд проф/
Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч М.Гонгор /Док (Ph.D), дэд проф/
Төгсөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн н/б/д Х.Анхбаяр /магистр/ нар ажиллав.
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон судлаач оюутан залуус болон оюутнуудаа удирдаж оролцуулсан судлаач профессор багш нарынхаа цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье!
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
]]>