2024-05-15
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

2016-2017 оны хичээлийн жилийн Профессор, багш нарын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн Профессор, багш нарын эрдэм шинжилгээний хурал 2017 оны 03 дугаар сар 22-ны өдөр явагдаж, салбаруудаас шалгарсан 12 илтгэлийг хэлэлцэж, дараах 3 илтгэлийг шилдгээр  шалгаруулав. Үүнд:

I байр: Доктор (Ph.D).,дэд профессор Ч.Ганзоригийн “CNC удирдлагын SF-2012 системд тохируулан G код бичих аргууд ба туршилтын үр дүн” илтгэл

II байр: Технологийн салбарын багш М.Атарцэцэг, доктор (Ph.D), дэд профессор Ж.Амгалан нарын “Том нүх сүвтэй керамзитийн фазын найрлагын судалгаа” илтгэл

III байр: Технологийн салбарын дэд профессор Х.Жанчивдорж, ахлах багш Б.Отгончимэг нарын “Өөрөө нягтардаг, өндөр үзүүлэлттэй бетоны физик, механик шинж чанарын судалгаа” илтгэл тус тус шалгарлаа.

Энэ хичээлийн жилээс Сургуулийн захиргаа, тус хурлыг зохион байгуулагчдын санаачилгаар профессор, багш нарын судалгааны ажлыг ханын илтгэл хэлбэрээр бусад судлаач, оюутнуудад таниулан сурталчлах, мэдлэг, туршлага солилцох зорилгоор ил, байнга үзэж, танилцах боломжтойгоор байршуулан, шалгаруулж байхаар шийдвэрлэсэн болно.

Тус хуралд Технологийн салбар 7 ханын илтгэл, Суурь шинжлэх ухааны тэнхим 3 ханын илтгэлээр оролцсоноос Технологийн салбарын ахлах багш Г.Насанбуянгийн “Бага агуулгатай хүдэр ба баяжмалд бактерийн шүлтгүйжүүлэлтийг хэрэглэх боломжийн судалгаа”, Д.Оюунбилэг /Док (Ph.D), дэд проф/ “Дарханы дулааны цахилгаан станцын үнсийг барьцалдах материалд ашиглах боломжийн судалгаа” илтгэлүүд тус тус шилдэг ханын илтгэлээр шалгарав. 1 2 3 4 5 6 7

Эрдэм шинжилгээний хуралд хамт олноороо зохион байгуулалт, идэвх санаачлагатай оролцож, судалгаа, шинжилгээний ажлаараа сургууль хамт олноо манлайлан оролцсон ТЕХНОЛОГИЙН САЛБАР болон амжилттай оролцсон нийт судлаач профессор, багш нарынхаа цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье!

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/