ШУТИС-ийн “Ректорын нэрэмжит тэтгэлэг” олгох журмын 1.4-д заасны дагуу 2019-2020 оны намрын улирлын ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” оюутныг шалгаруулна. Бүрэлдэхүүн сургууль бакалавр, магистр төгсөгч тус бүр 2 оюутны материалыг ирүүлэх боломжтой.
Тавигдах шаардлага
- Үнэлгээний голч дүн 3.2 ба түүнээс дээш байх;
- Эрдэм шинжилгээ, судалгаа, сурлага, урлаг, спортоор шилдэг төгсөгч байх;
- Шилдэг санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүүлсэн байх;
- Сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулсан байх;
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
- Төгсөгч оюутны анкет /https://cloudmis.edu.mn/Studentapp/Login/
- Баталгаажуулсан голч дүнгийн тодорхойлолт
- Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
- Оюутан байх хугацаанд гаргасан амжилтуудыг гэрчлэх бичиг баримтын хуулбар
- Эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлийн жагсаалт
- Сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын протокол
Материал хүлээн авах хугацаа
Шилдэг төгсөгч оюутны материалыг Оюутны соёл, үйлчилгээний алба /ШУТИС-ийн Төв байрны 327 тоот өрөө/-д 2020 оны 01 дүгээр сарын 13-ны дотор 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Холбогдох журмыг http://must.edu.mn/mn/rektoriin-neremjit-tetgeleg/ үзнэ үү.
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА