2026-11-27
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар Оюутны байрны бүртгэл

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

ДаТС-ийн багш судлаачид 2IP-2026: ШУТИС-ийн багш, судлаачдын нэр хүндийн илэрхийлэл “RESEARCH EXCELLENCE” медалионоо гардан авлаа

Монгол улсын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хүрээнд жил бүр уламжлал болгон өнгөрсөн хичээлийн жилд багш, судлаачдын хийж хэрэгжүүлсэн судалгаа, инновацын шилдэг бүтээлийг дүгнэн урамшуулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой “2IP” арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд арга хэмжээний хүрээнд 2025 онд олон улсын сэтгүүлд судалгааныхаа үр дүнг хэвлүүлсэн 183 бүтээлийн зохиогч багш, судлаачид болон шинэ санаа, патентаараа оролцсон багш нарт батламж гардууллаа.

Үүнд: Хамгийн олон бүтээл хэвлүүлсэн нэгдүгээр зохиогчоор ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн дэд профессор, доктор У.Эрдэнэболд шалгарсан бөгөөд тэрээр 2025 онд 3 бүтээлийг нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн төдийгү өнгөрсөн жил мөн энэ төрөлд шалгарч байсан юм.

Шилдэг патент, “Уул уурхайн хүрээлэнгийн нэрэмжит” шагнал: “Өндөр үзүүлэлттэй бетоны оновчтой найрлага”. Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн профессор Д.Оюунбилэг, зөвлөх профессор Ж.Амгалан, захирал Ц.Батбаатар нар. Энэхүү бүтээл нь эх орны чулуу, дотоодын цементээр 80 мегапаскалаас дээш бат бэхтэй, өөрөө нягтардаг бетоны найрлага юм. Энэ нь импортын цемент, ховор дүүргэгч шаарддаггүй бөгөөд бүтээцийн хэмжээг 20–25 хувиар багасгаж, цемент болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.

Одоогоор уг судалгаа нь Улаанбаатар төмөр замын дэр бетоны үйлдвэрт туршигдаж, лицензийн гэрээ байгуулах шатандаа ойртоод байна.

Нийт багш, судлаачиддаа Монгол улсын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье !

Сургуулийн захиргаа

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/