Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.                                                         Бид бүтээгч инженерүүдийг бэлтгэж байна.
Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.                                                         Бид бүтээгч инженерүүдийг бэлтгэж байна.

Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төслийн зар

image_print

ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТ, ЗҮГШРҮҮЛЭЛТИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх “Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  
Эрдэмтэн, судлаачид та бүхнийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 301 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан, сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Төсөлд тавигдах шаардлага:
– Өмнө хийгдсэн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд туршин нэвтрүүлэх, боловсронгуй болгоход чиглэсэн байх;
– Төслийн давтагдаагүй байдал болон оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх; 
– Шинжлэх ухааны салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон, төсөл хэрэгжүүлэх хүний нөөц болон лаборатори, багаж тоног төхөөрөмж, туршилт сорилтын бааз бүрдсэн байх;
– Төслөөр бий болох бүтээгдэхүүний зах зээл, үр ашиг, түүхий эд материалын талаарх тооцоо, судалгаа хийсэн байх;
– Төсөл хэрэгжүүлэх хугацаа 1-2 жил, санхүүжилт 50 хүртэл сая төгрөг байна.
– Төслийн өртөг, зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлэн тодорхойлсон байна.

Төсөлд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 17:30 цаг хүртэл дараах цахим хаягаар (http://www.project.edu.mn) бүртгэнэ.

Холбоо барих утас: 263180
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Leave a Reply