АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С. Клечески, Боловсрол, Соёлын хөтөлбөр хариуцсан Олон нийттэй харилцах албаны дарга Роберт Тэйт, нарын тэргүүтэй төлөөлөгчид Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр сургуулийн удирдлагуудтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, сургалтын орчин болон судалгааны лабораториудтай танилцлаа.



