ШУТИС-ийн “Ректорын нэрэмжит тэтгэлэг” олгох журмын 1.4-д заасны дагуу 2019-2020 оны хаврын улирлын ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” оюутныг шалгаруулна. Бүрэлдэхүүн сургууль бакалавр, магистр төгсөгч тус бүр 2 оюутны материалыг ирүүлэх боломжтой.
Тавигдах шаардлага
- Үнэлгээний голч дүн 3.2 ба түүнээс дээш байх;
- Эрдэм шинжилгээ, судалгаа, сурлага, урлаг, спортоор шилдэг төгсөгч байх;
- Шилдэг санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх;
- Сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулсан байх;
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
- Төгсөгч оюутны анкет Оюутны вэб -н оюутан->тэтгэлэг цэсээр орж “Төгсөгч оюутны анкет”-ыг бөглөх;
- Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт;
- Оюутан байх хугацаанд гаргасан амжилтуудыг гэрчлэх бичиг баримтын хуулбар;
- Эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлийн жагсаалт;
- Сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын протокол;
Материал хүлээн авах хугацаа
Шилдэг төгсөгч оюутны материалыг Оюутны соёл, үйлчилгээний албны studentservice@must.edu.mn 2020 оны 06 дугаар сарын 03-ны дотор 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Холбогдох журмыг http://must.edu.mn/mn/rektoriin-neremjit-tetgeleg/ үзнэ үү.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА