2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд (тухайн улиралд төгсөх оюутныхаас бусад) оюутнуудын “оюутны хөгжлийн зээл” -ийг Боловсролын Зээлийн Сан (БЗС) баталгаажуулаагүй, зээлийг нь олгоогүй тул өнгөрсөн хавар зээлээр суралцах хүсэлт гаргасан оюутнууд дээр хаврын улирлын сонгосон кредитийн сургалтын төлбөрийн өр үүссэн болно. Уг асуудлыг БЗС хэрхэн шийдвэрлэх талаар албан ёсны хариу өгөөгүй байна.
Мөн 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутны зээлийн хяналтын тоо /квот/-г Боловсролын Зээлийн сан одоогоор хуваарилаагүй байгаа тул оюутны хөгжлийн зээлийн хүсэлт, материал авах боломжгүй.
Тайлбар: БЗС зээлийн хяналтын тоо хуваарилсны дараагаар 2020-2021 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн зээл хүсэгчдийн материалыг хүлээн авна.
Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн алба
324590-2206
7037-4455, 9437-4455, 8037-4455
Сургалтын алба