2025-04-06
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ

Украин улсын засгийн газрын тэтгэлгээр суралцуулна /2015-2016/

Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс Украин улсын их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр 20 бакалавр (17 бэлтгэл, 16 үндсэн анги), 5 докторант суралцуулах тул Украин улсад суралцахыг хүсэгчдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Бакалаврын түвшинд биеийн тамир (2), уул уурхайн инженер (2), нисэхийн инженер (5), авто замын инженер (3), хөдөө аж ахуй (2), төмөр замын инженер (2), авто тээвэр зохион байгуулалт (2), барилгын инженер (2)-ын чиглэлээр, докторантурт техникийн ухаан (3), байгалийн ухаан (2)-ы чиглэлээр суралцуулна.
Бакалаварын түвшний оюутнуудад:
Тавигдах шаардлага:
·         ШУТИС-ийн 1,2-р курсын оюутан байх
·         Сурлагын голч дүн 3,0 буюу түүнээс дээш байх
·         21хүртэлх настай байх
·         Монгол улсын иргэн байх
·         Сурч буй мэргэжил нь дээр дурьдсан чиглэлүүдтэй таарч байх
Бүрдүүлэх материал:
·         Цахим үнэмлэхний хуулбар/нотариатаар баталгаажуулах/
·         Бүрэн дунд боловсролын гэрчилгээ / нотариатаар баталгаажуулах/
·         Сурч буй сургуулийн дүнгийн тодорхойлолт /Улирал тус бүрээр гарган дэд захиралаар баталгаажуулах/
·         Суралцаж буйг баталсан тодорхойлолт /Дэд захирлаас авах/
·         Шалгалтын хураамж 10000 төгрөг
Материал хүлээж авах сүүлийн хугацаа:
2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цаг хүртэл ШУТИС-ийн төв байрны 2 давхарт Гадаад Харилцааны Албаны 218 тоот өрөөнд авна.
Жич: Хүлээн авсан материалыг нэгтгэн шалгаж БСШУЯ-д хүргүүлэх тул заасан хугацаанд материалаа ирүүлэхийг хүсье. Дутуу материал хүлээж авахгүй.
Докторын түвшний оюутнуудад:
Докторантурын сургалтад магистрын зэрэгтэй /3,0-аас доошгүй голч дүнтэй/, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд хамрагдах эрхтэй. Бүртгүүлэх иргэд 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00-17.00 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн II байрны 102 тоотод дараах баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг 329081 дугаарт холбогдох буюуhttp://www.meds.gov.mn/ukrain15 холбоосоор авна уу.
Гадаад харилцааны алба
11-329081
]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/