Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.                                                         Бид бүтээгч инженерүүдийг бэлтгэж байна.
Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.                                                         Бид бүтээгч инженерүүдийг бэлтгэж байна.

“СҮМИТОМО КОРПОРАЦИ”-ИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР

image_print

Хөтөлбөрийн зорилго:
Азийн хөгжиж буй улс орнуудын ирээдүйн лидер болох шилдэг оюутнуудыг дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.
“Сүмитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгоход баримтлах зvйл:
Нэг жилд нийт 20 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ жилд 500 доллартой тэмцэх хэмжээний төгрөг байна.
Нэг оюутанд 4 жил хүртэлх хугацаанд тэтгэлэг олгох бөгөөд жил бүр суралцсан байдлыг харгалзан, 3.0-аас дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд тэтгэлгийг сунгах бололцоотой.
Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр зохион байгуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, эсээ бичсэн байдлыг харгалзан үзнэ. Эцсийн шалгаруулалтыг “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас хийх бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, эсээ болон ярилцлагын дүнг харгалзана.
Зөвхөн эхний шатанд тэнцсэн оюутантай холбогдон ярилцлагын цагийг зарлана.
Тавигдах шаардлага:
ШУТИС-ийн бакалаврын 2-р курсийн (зөвхөн) оюутан байх
30-аас доош насны, Монгол улсын иргэн байх
Тєрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх (өөр тэтгэлэгт давхар өргөдөл өгөөгүй байх)
Сурлагын үнэлгээний голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх
Санхүүгийн хувьд зайлшгүй дэмжлэг авах шаардлагатай байх
Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх
Бүрдүүлэх бичиг баримт:
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эсээ (Эсээг өөрийн сонгосон сэдвийн дагуу бичнэ үү) Татаж авах
Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт
Нийт суралцсан хугацааны голчийг улирал тус бүрээр гарган, дэд захирлаар баталгаажуулах
Хорооны тодорхойлолт / гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаана/
Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
Материалыг 2020 оны 10 сарын 02 (Баасан)-ний өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба/ хүлээн авна.
Хугацаа хоцорсон болон дутуу материалыг авах боломжгүй бөгөөд бүрдүүлсэн материалыг эргүүлж олгохгүй болно.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албa