Сайн байна уу., Танд энэ өдрийн мэнд хүргэе!
Голомт банк нь түүхэн мөр, тод амжилтаа бататгасан 25 жилийн ойн нийгмийн хариуцлагын хүрээнд:
∙ Амжилттай сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тодорхой амжилт гаргасан
∙ Төрөл бүрийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож зохих үр дүнд хүрсэн
∙ Нийгмийн сайн дурын ажилд оролцсон
∙ Чадварлаг мэргэжилтэн болохын төлөө шамдан суралцаж байгаа
ШИЛДЭГ 100-н оюутнуудыг дэмжих зорилгоор Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2003 оноос эхлэн 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна.
Та бүхнийг энэхүү хөтөлбөрийн хүрээнд бидэнтэй дараах байдлаар хамтран ажиллахыг хүсэж байна. Үүнд:
1. Сургуулийн байранд бүх оюутнуудад харагдах байдлаар тэтгэлэгт хөтөлбөрийн постер байршуулах;
2. Сургуулийн вэб хуудсанд банкны зүгээс бэлдсэн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тухай зар байршуулах;
3. Сургуулийн мэдээллийн самбар болон зар байршуулах боломжит талбайд оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн стенд байршуулах;
4. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт өгсөн оюутны дүнгийн тодорхойлолт болон бусад холбогдох тодорхойлолтыг гаргаж өгөх;
Тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагаа нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс олон нийтэд зарлагдана.
Жич: Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, мэдээллийг хавсаргав.
Хүндэтгэсэн,
Довдонням НАНСАЛМАА
Сургалтын менежер
Бодлого төлөвлөлтийн хэлтэс | Хүний нөөцийн удирдлагын газар