Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.                                                         Бид бүтээгч инженерүүдийг бэлтгэж байна.
Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.                                                         Бид бүтээгч инженерүүдийг бэлтгэж байна.

Онлайн бүртгэл
ЧУХАЛ ХОЛБООС


ДаТС-ийн СШУТ-ийн хамт олон “Цахим хичээл боловсруулах ” мини студийн өрөө байгууллаа

image_print

Шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед чадвартай инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх явдал улам чухал болж байна. Өнөө үед цахим сургалтын материал боловсруулах, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр дэлхийн хэтийн чиг хандлага өөрчлөгдөж байна. Иймд сургалтыг мэдээлэл технологитой уялдуулан цахим болон танхимаар хослуулан явуулах, хичээлийг лайваар (live) заах, онлайнаар сургах зайлшгүй шаардлагатай болж байна. Цахим хичээл боловсруулснаар танхимийн хичээлийн учир дутагдалтай талыг нөхөж хичээлийн агуулгыг компьютер болон гар утаснаасаа үзэх, ойлгоогүй болон янз бүрийн шалтгаанаар хичээлдээ сууж амжаагүй тохиолдолд тухайн хичээлийг дахин үзэх боломж олдохоос гадна багш нар цахим сургалт, курс зохион явуулах таатай орчин бүрдэнэ. ДаТС-ийн СШУТ-ийн хамт олон өөрсдийн санаачлагаар цахим хичээлийн материал боловсруулах мини студийн өрөөг тохижуулж нээлтээ хийлээ. Энэ өрөөг байгуулснаар тус тэнхимийн багш нар өөрсдийн заадаг хичээлээ сургалтын орчин үеийн шаардлага хангахуйц өндөр үзүүлэлттэй техник хэрэгсэл, компьютер програм хангамжаар тоноглогдсон тус студиэр бэлтгэж, цахим сургалт явуулах боломж бүрдлээ.

Суурь Шинжлэх Ухааны Тэнхим