2024-05-09
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ МЭДЭЭ онцлох мэдээ

“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ БАГШААС ЭХТЭЙ” сургалт зохион байгуулагдлаа.

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 30 жилийн ойг угтаж, асуудалд суурилсан суралцахуй, үр дүнд суурилсан суралцахуйн талаар онол, практикийн мэдлэгээ бататгах, их, дээд сургуулийн багшийн үүргийг /7/ өдөр тутмын ажил амьдралдаа хэрэглэх чадварт суралцах, багш, ажилтны харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж үйлчилгээ үзүүлдэг, эерэг хандлагатай хамт олон болох зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн хүрээнд ДаТС-ийн Заах арга зүйн зөвлөл Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн /БМДИ/ Дээд боловсролын багшийн хөгжлийн албатай /ДББХА/ хамтран 2020.10.31-ний өдөр “Дээд боловсролын шинэчлэл багшаас эхтэй” сургалтыг зохион байгуулж, уг сургалтад тус сургуулийн 80 гаруй багш, ажилтан хамрагдлаа.

Сургалт дараах сэдвүүдийн хүрээнд жижиг бүлгээр /10 баг/, багш, ажилтнуудын идэвхтэй бүтээлч үйл ажиллагаа, дадлага ажил голлосон байдлаар зохион байгуулагдаж, сургалтад хамрагдсан багш, ажилтнуудад БМДИ-ийн батламж гардуулав.

“Багшийн хөгжлийн өнөөгийн чиг хандлага”

“Их, дээд сургуулийн багшийн үүрэг”

  Багшийн харилцаа, хандлага

  Багшийн ёс зүйн пирамид

   Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцах

Суралцагч бүрийн хөгжлийг дэмжсэн, асуудалд суурилсан суралцахуй, үр дүнд суурилсан суралцахуйг нэвтрүүлэхэд тулгамдаж буй дээрх асуудлуудыг хөндөж, үр дүнтэй хөтлөн явуулсан БМДИ-ийн захирал Ж.Болормаа, дэд захирал Д.Энх-Амгалан, ДБШТ-ийн “Суралцахуйн увдис” төслийн удирдагч, профессор С.Наранчимэг, ДББХА-ны дарга Д.Дулмаа нарт талархал илэрхийлье.

Сургалтын дараа БМДИ-ийн дарга Ж.Болормаа тэргүүтэй сургалтын багийнхан сургуулийн удирдлагууд болон ДаТС-ийн Багшийн хөгжлийн төвийн дарга гишүүдтэй уулзаж, БХТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, Google forms-оор авсан судалгаа, сургалтын үр дүн, цаашид багш ажилтнуудаа хөгжүүлэх талаар хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Сургалтыг амжилттай зохион байгуулахад сэтгэл гарган, баг болж ажилласан Заах арга зүйн зөвлөл, багш П.Нямбаяр болон сургалтад ирц сайтай, идэвх чармайлттай оролцсон хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/