ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 30 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Эрдэмтний индэр”- сургалт семинарыг ДаТС-ийн Заах арга зүйн зөвлөл, СШУТ хамтран 11-р сарын 06-нд зохион байгууллаа. “Эрдэмтний индэр” семинар нь профессор багш, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад чиглэгдэн цувралаар явагдаж байгаа ба энэ удаагийн семинарт Боловсролын хүрээлэнгийн Хүний хөгжлийн секторын эрхлэгч, академич Надмидын Бэгз оролцож, “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн монгол хүний хөгжлийн бодлого ба сургалтын асуудлууд” сэдвээр профессор багш, ажилтан, тус сургуульд боловсрол судлал, боловсролын удирдлага мэргэжлээр суралцаж буй магистр оюутнуудад сонирхолтой лекц уншиж, хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлэг сонирхолтой, ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд өрнөлөө.
Академич Н. Бэгз илтгэлдээ XXI зууны монгол хүний боловсролын агуулгыг:
- Иргэний төлөвшлийн сурь тавих
- Хүний хөгжлийг дэмжих
- Мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх гэсэн хэсгүүдэд, монгол хүний хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэгч боловсролын зорилгыг :
- Нийт хүн амаа боловсруулж шинжлэх ухаанчаар гэгээрүүлэх
- Үндэсний мэргэжилтэн, сэхээтнийг чанарын өндөр дээд түвшинд бэлтгэж, төлөвшүүлэх
- Үндэсний манлайлагч, удирдагч, лидерүүдийг төрүүлэх бойжуулж, хөгжүүлэх гэсэн 3 түвшинтэйгээр төлөвлөн хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн цохон тэмдэглэлээ.





Зохион байгуулагч :
ДаТС-ийн ЗАЗЗ, СШУТ