Дарханд сурдаг оюутнуудыг орон нутагт нь буцаахаар боллоо.
2020 оны 11 сарын 28 ны өглөөний 08 цагаас ДОТУУР БАЙР болон ГАДУУР ТҮР ОРШИН СУУЖ байгаа Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгууд, Дархан-Уул аймгийн Шарын гол, Орхон, Хонгор сум руу явах оюутнууд www.smartdarkhan.com хаягаар бүртгэл хийж орон нутаг буцах боломжтойг анхаарна уу?
Мөн Хөвсгөл, Орхон, Булган аймгаас ирэх Дарханы иргэд дээрх цахим хаягт бүртгүүлнэ.
11 дүгээр сарын 29-нд бүрэн шинжилгээнд хамруулна.
11 дүгээр сарын 30-нд Тээвэрлэлттэй холбоотой ажлын зохион байгуулалтыг танилцуулна.
12 дугаар сарын 01-нд хариу гарсны дараа Дархан хотоос гаргах ажлыг зохион байгуулна.
УБ хот болон бусад аймаг руу явах иргэдийг тухайн аймаг хотын ОК-той зөвшилцсөний дараа ГАРАХ ажлыг зохион байгуулна.
ДАРХАН-УУЛ АЙМГААС ДЭЭРХ ХУГАЦААНД ГАРСАН ИРГЭД 60 ХОНОГИЙН ДОТОР БУЦАЖ ИРЭХГҮЙГ АНХААРНА УУ!
ШУТИС – Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль.