Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.                                                         Бид бүтээгч инженерүүдийг бэлтгэж байна.
Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.                                                         Бид бүтээгч инженерүүдийг бэлтгэж байна.

Онлайн бүртгэл
ЧУХАЛ ХОЛБООС


“Хүрэл тогоот-2020” эрдэм шинжилгээний хурал

image_print
“Хүрэл тогоот-2020” эрдэм шинжилгээний хурал

БШУЯ, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ болон ТИЗСН-ээс техник, технологийн салбарын залуу судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн “Хүрэлтогоот-2020” эрдэм шинжилгээний хурал 2020 оны 12 дугаар сарын 16-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хурлын үйл ажиллагаанд 60 гаруй залуу эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс оролцлоо.

Жил бүр өргөжин тэлж буй энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухаан үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх томоохон талбар болж байгаа бөгөөд “Хүрэл тогоот-2020” олон улсын хуралд Япон, Турк, ОХУ, БНСУ, ХБНГУ, БНХАУ, Монгол зэрэг улсаас нийт 100 гаруй залуу эрдэмтэн, судлаачдын 41 бүтээл ирүүлснээс анхан шатны шалгаруулалтаар 85 судлаачдын 31 бүтээлийг эмхтгэн олон нийтэд толилуулж байгаа бөгөөд дараагийн шатанд 10 илтгэл шалгарч хэлэлцүүлсэн.

Тус хурлаас тэргүүн байр 2, дэд байр 2, гутгаар байранд 1 шилдэг илтгэгчил шалгарлаа.

ТЭРГҮҮН байранд Шинэ Монгол технологийн дээд сургуулийн багш Г.НОМУН, Д.ГАНБАТ нарын “Түнхний хиймэл үе суулгасны дараа ясанд үүсэх ачааллыг төгсгөлөг элемэнтийн аргаар загварчилах нь”,
ТЭРГҮҮН байранд ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн багш С.ПҮРЭВДОРЖ, Kyushu технологийн дээд сургуулийн багш Eiki Yamaguchi нарын “Аркан ган гүүрийн газар хөдлөлтийн ажиллагааг тогтвор алдалтын хязгаарлагчтай сааруулагчаар сайжруулах нь”,

ДЭД байранд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш Э.ОЮУ-ЭРДЭНЭ, М.Оюун-Эрдэнэ, П.Бямбацогт нарын “Саарал усыг дулаан хангамжид ашиглах боломжийн судалгаа”,
ДЭД байранд ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн багш С.УУГАНБАЯР, ШУТИС-ийн Дарханы Технологийн сургуулийн багш Ч.Дашдаваа нарын “Хосолмол файбераар арматурчилсэн хэт өндөр үзүүлэлттэй бетон дэрний судалгааны зарим үр дүн”,

ГУТГААР байранд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн магистрант Л.БАТЗОРИГ, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн докторант Ө.Мөнхбаатар, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш П.Бямбацогт нарын “Монголын нөхцөлд газрын гүний дулааны насосны халаалтын улирлын системийн үр ашигт дүн шинжилгээ хийх”сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа.

Тэргүүн байранд шалгарсан судлаачдыг БШУ-ны Сайдын залуу судлаачдын 4.0 сая төгрөгийн Грантад нэр дэвшүүллээ. II байранд шалгарсан судлаачид iTools ХК-ийн нэрэмжит 800.0 мянган төгрөгийн үнэ бүхий ICS-CLOUD бүтээгдэхүүний эрх, III байранд шалгарсан судлаачид Чагдаржав сангийн нэрэмжит шагналыг тус тус гардууллаа. Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт залуу судлаачиддаа шинжлэн судлах, бүтээн байгуулах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!
ТЕХНОЛОГИ ИННОВАЦИЙН ЗАЛУУ СУДЛААЧДЫН НИЙГЭМЛЭГ