2024-05-06
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ МЭДЭЭ онцлох мэдээ ЭШ Инновацын холбогдолтой мэдээлэл

Профессор, багш нарын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургуулийн Эрдмийн зөвлөл 2020-2021 оны хичээлийн жилийн Профессор, багш нарын эрдэм шинжилгээний бага хурлыг 2021 оны 04 сарын 6-7-ны өдрүүдэд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж, тэнхим салбаруудаас шалгарсан 24 илтгэлийг хэлэлцүүлэв.

Уг хуралд БНСУ, БНХАУ-д эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын болон докторантурт суралцаж байгаа залуу судлаачдын олон сонирхолтой судалгааны ажил хэлцэгдэж, илтгэлүүдийн 25% нь англи хэл дээр тавигдсанаас гадна, асуулт хэлэлцүүлэг өрнөсөн бүтээлч уур амьсгалд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан онцлогтой хурал боллоо.  

Тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр БНСУ-ын нэр хүндтэй их сургуулиуд дээр хийж гүйцэтгэсэн судалгааны үр дүнг хэлэлцүүлсэн дараах 3 илтгэлийг Гранпри шагналаар шагнаж, залуу судлаачдаа дэмжлээ. Үүнд:

  1. Доктор (Ph.D)/ У.Эрдэнэболдын Influence of Basic Additives on Viscosity and Structure of Secondary Slag in Reduction Smelting of Copper Slag” сэдэвт илтгэл
  2. Доктор (Ph.D)/ С.БолортуяагийнSuperhydrophobic coatimg on PET fabrics using  by ZnO growth” сэдэвт илтгэл /
  3. Доктор (Ph.D)/ Ц.БулганыSynthesis and characterization of Iron Oxide and removel of heavy metals from water” сэдэвт илтгэл/

Мөн техник технологийн шинэлэг шийдэл бүхий улс орны хийгээд бүс нутгийн хөгжлийн асуудлуудыг хөндсөн, практик ач холбогдол бүхий дараах илтгэлүүдийг шалгаруулав.

Технологийн салбарын багш Н.Одонтуяа Геосинтетик арматурчилалтай хөрсөн дэрний штампын туршилтын дүн” сэдэвт илтгэлээр Тэргүүн байрыг эзэлж

Технологийн салбарын багш Б. Басбиш  Өрөмдмөл-цутгамал гадсан шонг хэвтээ ачааллаар туршсан судалгааны дүн” сэдвээр 2-р байр

Инженерчлэлийн салбарын дэд профессор, доктор (Ph.D)/ Я.Батцэцэг “Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх боломжийн судалгаа”сэдэвт илтгэлээр 3-р байр

Инженерчлэлийн салбарын ахлах багш С.Саруулболд “Зорох багажны элэгдлийг Advantedge программ ашиглан тодорхойлох нь” сэдэвт илтгэлээр тусгай байр

СШУТ-ийн ахлах багш М.Дэлгэрмаа “Суралцахуйн дизайны ADDIE загварыг математикийн сургалтанд ашиглах нь” сэдэвт илтгэлээр тусгай байрт тус тус шалгарлаа.

Профессор, багш нарынхаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд улам өндөр амжилт хүсье!

ДаТС-ийн Эрдмийн зөвлөл

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/