Дархан-Уул аймгийн түүхт 60 жилийн ойн баярын хүрээнд
ДаТС-ийн Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын ахлах багш Ч.Сугаррагчаа, Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш П.Нямбаяр нар БШУЯ-ны “Тэргүүний ажилтан”,
Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын багш Х.Идэр Эрчим хүчний
Тэргүүний ажилтан цол тэмдгээр, Оюутны байрны эрхлэгч С.Отгонгэрэл, жижүүр Д.Пүрэвсүрэн, үйлчлэгч Д.Цогзолмаа нар “Дархан-60” дурсгалын тэмдгээр,
үйлчлэгч П.Должин, Б.Уламбаяр нар “Найрамдлын Дархан” тэмдгээр,
ахлах нягтлан бодогч Т.Баярмаа, сургалтын мастер Ц.Алтанзул, үйлчлэгч Д.Дашням нар Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр,
жолооч С.Дүгэрсүрэн, мужаан Х.Булгантамир нар Дархан-Уул аймгийн засаг даргын “Жуух бичиг”-ээр,
сантехникч Б.Гомбосүрэн, сүлжээний инженер Д.Мөнхсайхан, Дархан сумын засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнуулсныг Захирлын Зөвлөлийн гишүүд, Дархан-Уул аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга С.Галбадрах, Дархан сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга Я.Бат-Очир нарын хамт хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Нийт хамт олондоо Дархан-Уул аймаг байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
Сургуулийн Захиргаа