Дархан хот үүсч байгуулагдсаны 60 жилийн ойг угтан шинээр элссэн оюутан залууст Дархан хотын түүх, соёлын өвийг танилцуулах зорилгоор СШУТ-ийн багш Р.Баяртөгс, Оюутны нийгэмлэг хамтран “Дархан хоттой танилцъя” уриан дор явган аяллыг 10-р сарын 23 нд зохион байгууллаа. 2021-2022 оны хичээлийн жилд бие тамирын хичээлийг намрын улиралд сонгон судалсан 1-р курсийн 102 оюутан хамрагдаж оролцлоо.
Зураг 1. “Явган аялал” хөтөлбөрт хамрагдсан нийт оюутнууд
Зураг 2. Багш Р.Баяртөгс оюутнуудад зааварчилгаа өгч буй нь
Цар тахлын эрсдэлээс сэргийлэн Оюутны нийгэмлэг, багш Р.Баяртөгс нар нийт оюутнууд хоорондын зайг баримтлуулж хувийн ариутгалыг сахиулан үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.