2024-05-15
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ

Бүгд Найрамдах Солонгос Улсын ILWOO сангийн тэтгэлгээр бакалавр, магистрантурт суралцуулна

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2015-2016 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 бакалавр оюутан, 4 магистрантыг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, материал нь хүргэгдсэн иргэдийг энэхүү сонгон шалгаруулалтанд оруулахгүй.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэд оролцоно.

Бакалаврын сургалтад:

– Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа – 2015 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 22-оос доош насны – Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл – Гэрлээгүй

Магистрантурт:

– Суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй – 2015 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш) – 2015 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны – Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл – Гэрлээгүй

Бакалаврын сонгон шалгаруулалтын бүртгэлийг их, дээд сургуулийн сургалтын алба хариуцан хийж, шалгалтанд орох оюутны нэрсийг бүрдүүлсэн материал, шалгалтын хураамжийн хамт 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10-13 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ. Магистрын сургалтад хамрагдахаар шалгуулагчид 2015 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 102 тоот танхимд бүртгүүлнэ.

Бүртгүүлэхэд шаардлагатай бүрдүүлэх материал: Untitled Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математикийн тест/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна. Жич: Англи хэлний TOEFL iBT 83 оноо эсвэл TOEIC 800 онооноос дээш, Солонгос хэлний TOPIK 3 буюу түүнээс дээш түвшингийн мэдлэгтэй хүн англи хэлний шалгалтнаас чөлөөлөгдөх боломжтой. (Хэлний мэдлэгийн түвшинг батлах сертификат нь сүүлийн 3 жилд авсан байх)

Бичгийн шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагаас тестийн хэлбэрээр авна. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Шалгалтын дүнг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны цахим хуудасны нүүр хуудсан дахь “гадаадад суралцах” цэсэнд байршуулна.

Бичгийн шалгалтанд 60 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагчдыг ярилцлагад оруулахаар нэр дэвшүүлнэ. ILWOO сангаас ярилцлагад орох оюутнуудын нэрс болон ярилцлага хийх байр, цагийн хуваарийг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны цахим хуудасны нүүр хуудсан дахь “гадаадад суралцах” цэсэнд байршуулна.   Ярилцлагыг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ILWOO сангаас хариуцан зохион байгуулах ба ярилцлагын дүнг тухайн өдрөө мэдээлнэ.

Хэлний бэлтгэл сургалт:

Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2015 оны 8 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний бэлтгэл сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдагчдаас 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн оюутнуудыг 2016 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:

Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох ба тэтгэлгийн хугацаа бакалавр оюутнуудад 4 жил, магистр оюутнуудад 2 жил байна.

Суралцагчийн үүрэг:

Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

Энэхүү тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалд*-оор тэмдэглэсэн маягт, загварыг эндээс татаж авна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбогдоно уу. ILWOO сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар 70002003, Төгсөгчдийн холбоо 95956342, 88018747

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/