Материал хүлээн авах хугацааг сунгав.
БНСУ-ын Данкүг их сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ШУТИС-ийн бакалаврын түвшний сургалтанд 2-оос доошгүй семестр суралцсан оюутнууд доорх материалыг татан авч, зааврын дагуу бөглөж ирүүлнэ үү.
Бvрдvvлэх материал:
1. Суралцагчийн сурч буй сургуулийн тодорхойлолт 2. Дүнгийн тодорхойлолт /голч 3.2-оос дээш байх/ Official transcript/ 3. Aнкет /Application form/ 4. Суралцагчийн суралцах хугацаандаа амжилттай оролцсон уралдаан тэмцээнүүдийн шагнал, урамшууллын батламж /Certificate of awards/ 5. Суралцагчийн өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл /Self introduction/ 6. Оюутны өөрийн сургалтын төлөвлөгөө /Study plan/ 7. Солонгос хэлний TOPIK шалгалтын 4-р шатнаас дээш мэдлэгтэй байх эсвэл Англи хэлний олон улсын (TOEFL, IELST гэх мэт) шалгалтыг зохих түвшинд амжилттай өгсөн бол оноогоо хавсаргах
Жич: Материалыг Англи хэл дээр шивж, PDF файл болгосон байх! Солонгос улсын болон 2 улсын иргэншилтэй оюутнуудад хамаарахгүй! Материал хүлээн авах хугацаа: 2015 оны 5-р сарын 6-ны өдрийн 18.00 цаг хүртэл 1-218 тоот өрөөнд хүлээн авна.
Гадаад Харилцааны Алба
]]>