КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, ШУТИС-ийн Дархан- Уул аймаг дахь Технологийн Сургуулийн хамтран байгуулсан “Хоол үйлдвэрлэлийн технологийн” лабораторийн нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж ёслолын тууз хайчиллаа.
Уг арга хэмжээнд КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын менежер ноён Lee Suk болон Дархан-Уул аймагт ажиллаж байгаа сайн дурын гишүүд ирж хүндэтгэл үзүүллээ.
Тус лаборатори нь ашиглалтанд орсноор манай сургуульд хүнсний чиглэлээр суралцаж байгаа оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийх таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
“Хоол үйлдвэрлэлийн технологийн” лабораторийг байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хамт олонд болон санаачлан хэрэгжүүлж ажилласан сайн дурын гишүүн Ким Дун Хун, dream хөтөлбөрийн гишүүд, хүнсний салбарын багш, оюутнууддаа талархаснаа илэрхийлье.
Сургуулийн захиргаа
]]>