ШУТИС – Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн “ПРОФЕССОР БАГШ” нарын ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 2021-2022 оны хичээлийн жилийн ПРОФЕССОР БАГШ нарын ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ уламжлал ёсоор зохион байгуулагдаж, тэнхим салбар бүрээс шалгарсан 18 илтгэл хэлцэгдлээ.
Уг хуралд тавигдсан илтгэлүүдийн хувьд өөр өөр салбар, мэргэжлийн, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой, сонирхолтой, илтгэлүүд байлаа.
Шагналт байруудад доорх илтгэлүүд шалгарч, дараагийн шатны /Дархан-Уул аймгийн ИДМСК-ын/ эрдэм шинжилгээний хурлуудад орох эрхтэй болов.
Үүнд:
Тэргүүн байрИлтгэгч багш: Д.Оюунбилэг /доктор (Ph.D), дэд проф/, Ж.Амгалан /доктор (Ph.D), проф/ “Өндөр үзүүлэлттэй бетоны шинж чанарын судалгаа”
2-р байрИлтгэгч багш: Н.Одонтуяа “Геосинтетик материалын хэрэглээний хүрээ ба механик үзүүлэлт тодорхойлсон туршилтын үр дүн”
3-р байрИлтгэгч багш: Б.Басбиш “Химийн аргаар бэхжүүлсэн хөрсний хээрийн туршилтын үр дүн”
Тусгай байр1. Илтгэгч багш: С.Саруулболд “40Х маркийн ганд токарийн хатуу зоролт хийх горимын оновчлол”
2. Илтгэгч багш: Г.Хишиг-Эрдэнэ, Д.Оюунбилэг /доктор (Ph.D), дэд проф/ “Үйлдвэрлэлийн хаягдал усыг химийн аргаар боловсруулах боломжийн судалгаа” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Хуралд илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн судлаач-оюутан, удирдсан эрдэмтэн-багш, судлаачдынхаа цаашдын эрдэм судалгааны ажилд улам өндөр амжилт хүсье!